ДЭМБ Covid-19-ийн эрсдэлийг “Маш өндөр” хэмээн үнэлжээ | News.MN

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ийн дэгдэлтийн эрсдэлийг “маш өндөр” хэмээн үнэлж буйгаа өчигдөр /2020.02.28/ тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Бид Covid-19-ийн эрсдэлийн үнэлгээгээ ахиулж, дэлхийн түвшинд маш өндөр хэмээн үзэж байна” гэжээ.

ДЭМБ уг халдвар нь цар тахал болох боломжтой хэмээн тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ,Тедрос Адханом Гебрейесу хэлэхдээ “өнөөдөр дэлхий дахинд коронавирусийн эсрэг нийтдээ 20 гаруй вакцин боловсруулагдаж байна, хэд хэдэн эмчилгээний бодисууд эмнэлзүйн туршилтад хамрагдаж байна. Эхний үр дүнд хэдэн долоо хоногийн дараа гарах байх” гэжээ.

Мөн ДЭМБ-ын хэлтсийн дарга Мария Ван Керкхове коронавирус нь өөр өөр цаг уурын нөхцөлд өөр өөр байдлаар илэрч байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ “Энэ вирус Хятадад дэгдсэн шиг Мексикт дэгдэх боломжтой гэдэг үүднээс бид харах шаардлагатай байна. Бид үүнд бэлэн байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар коронавирусийн шалтгааныг олж чадаагүй байна. Вирус өөр өөр цаг агаарын нөхцөлд өөр өөр байдлаар илэрч байна” гэв.

2020 оны хоёрдугаар сарын 29-ны 08.30 цагийн байдлаар коронавирус дэлхийн 56 оронд тархаж, 84 мянга гаруй хүн халдварлаж, 2900 хүн амиа алдаад байна.  БНХАУ -д 82 мянга халдвар авч, 2835 хүн амиа алдаж, 38 мянган хүн эдгээд байгаа ажээ.

Эх сурвалж: RT, NYT

“Болор дуран”-аар шалгав.

Original content at: https://news.mn/
Authors:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *