SpaceX хиймэл дагуулуудаа амжилттай хөөргөсөн ч пуужингаа газардуулж чадсангүй

АНУ-ын SpaceX компани өчигдөр дэлхийн бөмбөрцгийг интернэтээр хэрэх зорилготой Starlink төслийнхөө 60 ширхэг хиймэл дагуулыг тойрог замд амжилттай байрлууллаа.

Харин тэдгээрийг тойрог замд тээвэрлэн хүргэсэн Falcon 9 пуужин буцаад газардаж чадаагүй юм.

Starlink-ийн 60 хиймэл дагуулыг тойрог замд хүргэснээр энэ төсөл сансарт нийт 300 орчим хиймэл дагуултай болж байна. Falcon 9 пуужин Атлантын далайд байрлуулсан тавцан дээр буух төлөвлөгөөтэй байсан ч алдаа гаргаж, далайн усанд унасан юм.

Усанд унасан пуужинг засварлаад дахин ашиглах боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ пуужин 2019 онд нийт гурван удаа сансарт хөөрсний дараа буцаж амжилттай газардаж байжээ. Тиймээс хангалттай олон удаа ашиглагдаж, зардал хэмнэсэн гэсэн үг.

Хэрвээ энэ удаа тооцоолсон ёсоор тавцан дээр буусан бол SpaceX компанийн пуужингийн 50 дахь амжилттай газардалт болох байв.

Тус компанийн дараагийн пуужин гуравдугаар сарын 2-ны өдөр сансарт хөөрөх юм.

Эх сурвалж: CNET

Original content at: https://ikon.mn/l/2
Authors:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *