Хонгконг: Насанд хүрсэн иргэн бүртээ 1200 доллар олгоно | News.MN

Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонгконгийн эрх баригчид шинэ төрлийн коронавирусийн үеийн эдийн засгийн хямралыг даван туулах, ард иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор насанд хүрсэн иргэн бүртээ 10 мянган хонгконг доллар буюу 1200 орчим ам.долларын тэтгэмж өгөхөөр болжээ.

Азийн санхүүгийн төв Хонгконг энэ ажлын хүрээнд 120 сая хонгконг доллар буюу 15,4 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа ба энэ тэтгэмжийг 18-аас дээш насны долоон сая хүн хүртэх аж.

Мөн хоёр сая орчим татвар төлөгчийн орлогын албан татварыг бууруулах, бага орлоготой иргэдийн орон сууцны түрээсийг тэглэх зэрэг арга хэмжээ авахаа Хонгконгийн эрх баригчид мэдэгдээд байна. Дээр дурдсан бага орлоготой 200 мянга орчим өрхөд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох юм байна.

Хонгконгийн эдийн засаг 2019 оны гуравдугаар улирлаас суларч эхэлсэн бөгөөд эдийн засгийн өсөлт сүүлийн 15 жилд байгаагүй доод хэмжээндээ хүрчээ. 2020 он гарснаас хойш covid-19 халдварын улмаас эдийн засаг нь улам доройтож эхэлсэн байна. Энэ байдлаараа үргэлжилбэл 2021 оны гуравдугаар сар гэхэд тус хотын эдийн засгийн алдагдал ДНБ-ийх нь 4,8 хувьтай тэнцэх болно гэдгийг Хонгконгийн Сангийн сайд Паул Чан мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

“Болор дуран”-аар шалгав.

Original content at: https://news.mn/
Authors:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *