Антарктидын цасны 20 хувь ес хоногийн дотор хайлжээ | News.MN

Энэ сарын эхээр тохиосон их халалтын улмаас ердөө ес хоногийн дотор Антарктидын цасны 20 хувь нь хайлсан тухай CNN мэдээлжээ. NASA-ийн хиймэл дагуулаас авсан зурагт арлын цасны бараг дөрөвний нэг нь хайлж, арлын мөсөн бүрхүүл доор байсан газрууд ил болж, зарим газар нуур, цөөрөм бий болсныг харуулсан байна.

Антарктидад энэ сарын эхээр түүхэн дэх хамгийн халуун өдрүүд тохиож, Фаренгейтийн 64.9 градус хүрчээ. Энэ үеэр Лос Анжелес хотод ч ижил температуртай байсан аж.

Дэлхийн дулаарлын улмаас далайн түвшин нэмэгдэж байгаа нь эрэг орчмоор амьдардаг сая сая хүнийг сүйрэлд хүргэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн билээ. Антарктидын мөсөн бүрхүүл нь дэлхийн далайн түвшинг 200 футээр дээшлүүлэх хэмжээний ус агуулдаг гэдэг.

Эх сурвалж: CNN

“Болор дуран”-аар шалгав.

Original content at: https://news.mn/
Authors:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *